Бэлгэдэл

  • 공유 목록열기
    공유 목록닫기
Symbol Mark

Бэлгэ тэмдэг

Тунгалаг агаартай цэвэрхэн хот гэсэн дүр төрхийг илүү тод томруун харуулахын зэрэгцээ, хөгжил дэвшлийн төлөө хүсэн тэмүүлж байгааг Ёохан уул болон Солонгостоо хамгийн урт тариан талбайн далангаар дамжуулан дүрсэлсэн. Хам-Ан сумын хүрч очихыг тэмүүлсэн хүсэл зорилго, түүндээ хүрэхээр хөөрөн дүүлэн нисэх шувууны дүрийг бэлгэ тэмдэгээ болгосон.

City Brand

Хотын брэнд

Хам-Ан сумын брэндийн бэлгэдэл, үндсэн элементүүдийг багтаасан үндсэн тэмдэг. Хам-Аны олон төрлийн нөөц боломжийг шугаман дүрсээр илэрхийлсэн. Хам-Аны англи нэрийн эхний үсэг болох H үсгийг бүрдүүлж буй дүрс нь Хам-Аны хөдөө аж ахуй/ үйлдвэрлэл/ аялал жуулчлал/ хотын амьдрах орчныг илэрхийлсэн дүрсүүдийн хослол бөгөөд байгаль, түүх, аж үйлдвэр эвсэн зохицсон Хам-Ан хотыг бэлгэддэг.

County Flower: Zinnia

Бэлгэдэл цэцэг: Хүмээс цэцэг

Нэг цэцэглэвэл 100 орчим хоног цэцэглэдэг, үржих чадвар өндөртэй тул эрт дээр үеэс өвөг дээдсийн үнэнч сэтгэлийн(бат найдвартай) бэлгэдэл хэмээн дээдлэн шүтэж ирсэн байдаг. Нутгийн зон олны гал халуун хүсэл тэмүүлэл, хязгааргүй боломж, тэсвэр тэвчээр, эрч хүчийг бэлгэддэг.

<Шийдвэрлэсэн огноо: 1982.06.08>

County Tree: Persimmon Tree

Бэлгэдэл мод: Илжгэн чих жимсний мод

Саглагар навчтай энэхүү мод нь сумын иргэдийн өдөр тутмын амьдралтай нягт холбоотой. Хам-Аны Пасу сортын илжгэн чих жимсийг хааны гэр бүлд өргөл болгон илгээдэг орон нутгийн онцлох бүтээгдэхүүн байжээ. Хурдан хугацаанд тархан үрждэг, ургахад тохиромжтой хөрс шороо, мөнх ногоон тал, дасан зохицох чадвар зэрэг нь сумын зон олны сэтгэл санааг илэрхийлж, эцэс төгсгөлгүй хөгжил цэцэглэлтийг бэлгэддэг.

<Шийдвэрлэсэн огноо: 1982.06.08>

County Bird: Magpie

Бэлгэдэл шувуу: Шаазгай

Эрт дээр үеэс хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээсэн, итгэл найдвар, баяр баясгаланг авчирдаг шувуу. Хам-Анын ирээдүйг зөгнөж, хүмүүсийг зөв замд нь хөтөлдөг, хүн, мал, үр тарианд муу зүйл хийдэггүй энэ шувуу одоо ч гэсэн Хам-Ан сумын газар нутагт өсөн үржсээр байна.

<Шийдвэрлэсэн огноо: 1982.06.08>

Mascot: Udoli

Бэлгэдэл амьтан: Үдури(Бухандай)

Хам-Ан сумын бэлгэдэл Бухандай нь эрт дээр газар тариалан эрхэлж эхэлсэн үеэс л хүн төрөлхтөнтэй хамгийн ойр байсан, шаргуу хөдөлмөрч үхрийг хүншүүлсэн дүрслэл юм. Ирээдүйг чиглэн "шинээр, хамтдаа үсрэн дүүлэх, агуу Хам-Ан"-ийг амьтнаар төлөөлүүлэн илэрхийлсэн нь энэ билээ.

<Шийдвэрлэсэн огноо: 1997.12.26>

Environmental Mascot: Hamani

Байгаль орчны бэлгэдэл: Хамани

Хам-Ан Ара-Каяа Хамани бол нүүр, гэдсэн дээрээ Ара-Каяа дөлний хээтэй өхөөрдөм бяцхан усны үхэр юм(Хам-Ан-И → Хамани → Хама буюу усны үхэр). Бадамлянхуа цэцэрлэгт хүрээлэнгээр аялангаа өөрт таалагдсан лянхуа навчийг олж малгай болгон өмссөн тэрээр Арахуннён лянхуа цэцгийн шидэт саваагаар хүрээлэн буй орчныг ариусган цэвэрлэж, Хам-Аныг цэвэр байлгахын тулд хүчин чармайлт гаргадаг.

<Шийдвэрлэсэн огноо: 2022.11.17>