
Cho Geun-je
Эрхэм хүндэт иргэд, аялагчдаа!
Хам-Ан сумын засаг дарга Жу Гынь Жэ би та бүхэнтэй мэндчилж байна.
Өнгөрсөн, одоо, ирээдүй зэрэгцэн оршдог түүх соёлын өлгий Ара-Каяагийн мянган жилийн түүхийн улбааг тээж үлдсэн Хам-Ан суманд тавтай морилно уу.
Бид иргэдийнхээ хүсэл мөрөөдөл, эрмэлзлийг биелүүлэхийн төлөө үргэлж тэдэнтэйгээ хамт байж, тэднийхээ сайн сайхны төлөө сэтгэлээ зориулж, "Аз жаргалын хот Хам-Аныг хамтдаа бий болгохын" төлөө чадах бүхнээ хийж байна.
Иргэдийнхээ маргаашийн сайн сайхны төлөө боловсрол, нийгмийн халамж, эдийн засаг, соёл, аялал жуулчлал зэрэг бүхий л салбарт өөрчлөлт шинэчлэлийг хийж, үргэлжлэн хөгжсөөр байх болно.
Та бүхнийхээ бидэнд хүлээлгэсэн итгэлийг алдахгүйгээр, зөвхөн та бүхнийхээ төлөө тууштай, гуйвшгүй сэтгэлээр урагшлах болно.
Хамтдаа үр шимийг хүртэж, хамтдаа сайхан амьдрах аз жаргалтай Хам-Аныг бий болгоход та бүхний сэтгэл, оролцоо маш их хэрэгтэй шүү. Бидэнтэй хамт байгаарай.
Баярлалаа.