1дэх гайхамшиг

  • 공유 목록열기
    공유 목록닫기

1дэх гайхамшиг - Хам-Аны Марисан эртний булш бүхий цогцолбор

Эртний Ара-Каяагийн түүхтэй танилцах боломжтой Хам-Аны Марисан эртний булш бүхий цогцолбор газар нь амьдралынхаа хамгийн дурсгалт зургийг даруулахаар зорин ирсэн аялагчдаар буцалсан алдартай аялал жуулчлалын цэг юм.
Далайн түвшнээс дээш 60 метрт орших жижиг булшнууд 2 км урт гол нурууг дагаад байрладаг бол 40.2 метр голчтой хамгийн том булшнаас эхлүүлээд томоохон булшнууд ар араасаа цувран байдаг.
Баруун зүгт үргэлжилсэн салбар нурууд хүртэл үзэсгэлэнт байгаль хараа булаадаг бөгөөд нурууны энэ тэнд зураг авхуулахаар бужигнах аялагчид тасрахгүй. Хам-Ан музейгээр дайраад Ара-Каяагийн түүхтэй танилцаад өгсвөл илүү гоц гойд зүйлийг мэдрэх болно.
Хавраас намрыг хүртэл олон төрлийн зэрлэг цэцэг, ургамлууд ургаж, дэлгэрч байгааг харж ажиглаж болох бөгөөд одны орд сийлсэн авсны таг олдсоноос хойш од ажигладаг арга хэмжээнүүд ч ойр ойрхон зохион байгуулагдах болсон. Морины хуяг, завь хэлбэртэй шавар эдлэл, байшин хэлбэртэй шавар эдлэл зэрэг Каяа улсын үеийн түүхийн дурсгалт эд өлөг эндээс олдсон юм.

  • Байршил : Өмнөд Кёнсан аймаг, Хам-Ан сум, Каяа баг, Духан тосгон 748(авто зогсоол)
  • Ойролцоох аялал жуулчлалын газрууд : Хам-Ан музей, Цогцолбор газрын гэрэл зургийн үзэсгэлэн
1дэх гайхамшиг - Хам-Аны Марисан эртний булш бүхий цогцолбор 1
1дэх гайхамшиг - Хам-Аны Марисан эртний булш бүхий цогцолбор 2
1дэх гайхамшиг - Хам-Аны Марисан эртний булш бүхий цогцолбор 3
1дэх гайхамшиг - Хам-Аны Марисан эртний булш бүхий цогцолбор 4