3дахь гайхамшиг

  • 공유 목록열기
    공유 목록닫기

3дахь гайхамшиг - Ибгуг үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн алаг навчис

Эцэс төгсгөл нь үл харагдах өргөн усан санг тойрсон жимээр хайртай хүнтэйгээ хамт алхаад үзээрэй!
Ялангуяа хаврын улиралд интоорын цэцэг, улаан чавганы цэцэг дэлгэрч, намрын улиралд өнгөт навчис алаглан гайхамшигтай үзэсгэлэнг бүрдүүлдэг газар юм.
Том жижиг уул толгод усан санг тойрон хүрээлсэн Ибгуг үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь байгалийн үзэсгэлэн төгөлдөр бүрдсэн газар бөгөөд төрөл бүрийн хэлбэр дүрс, өнгө будаг бүхий хад чулуу, хадан хясаа нь байгалийн унаган төрхөөрөө өнөөг хүртэл хадгалагдан ирсэн нь гайхмаар. Усан сангийн дээгүүр хөндлөн гулд татсан дүүжин гүүрээр алхах нь алжаал тайлан амрах хамгийн шилдэг маршрут юм. Дөрвөн улирлын турш үзэсгэлэнтэй боловч намрын улиралд өнгө өнгөөр алаглах улбар шар, улаан навчис нь урлагийн бүтээл гэлтэй.

  • Байршил : Өмнөд Кёнсан аймаг, Хам-Ан сум, Санин суурин, Ибгуг тосгон Сан1181-1(авто зогсоол)
  • Ара алжаал тайлах кафе(Ибгуг үндэсний цэцэрлэгт хүрээлэн Мүбин завь)
3дахь гайхамшиг - Ибгуг үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн алаг навчис 3
3дахь гайхамшиг - Ибгуг үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн алаг навчис 4
3дахь гайхамшиг - Ибгуг үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн алаг навчис 1
3дахь гайхамшиг - Ибгуг үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн алаг навчис 2