4дэх гайхамшиг

  • 공유 목록열기
    공유 목록닫기

4дэх гайхамшиг - Мүжин асрын дөрвөн улирал

Дөрвөн улирлын турш үзэсгэлэнтэй Мүжин асар бол гэрэл зураг авах хамгийн алдартай цэг юм!
Нам гүм ноёлсон үзэсгэлэнт асар бас цөөрөм. Үнэхээр сэтгэл татам газар.
Ылсагийн аллага болно гэдгийг урьдчилан таамаглаад нутагтаа эргэж ирсэн Жусам багштан 1542 онд энэхүү асрыг барьсан бөгөөд эргэн тойрных нь өтгөн хөгшин моддын дунд галт наадам болдог цөөрөм бүхий үзэсгэлэнт газар билээ.
Жү Сэ Бун багшийн бичээсэнд "Тэнгэрийн заяаг мэдэж, суудлаасаа бууж чадсан болохоор баяр баясгаланг эдэлж чадсан бөлгөө. Тиймээс асрын үзэмж, багшийн баясгалан хоёр барагдашгүй байх ажгуу." хэмээн өгүүлсэн байдаг. Үүнээс үзэсгэлэнт байгальд суух баяр баясгалан хязгааргүй гэдэг үгнээс уг газрын нэр үүссэн болохын мэдэж болно. Мөн “Цэнгэг салхин аясаараа үлээж, гэрэлт саран түрүүлэн айлчилж, алхам ч холдоогүй атал байгалийн бүхий л үзэсгэлэн нэгэн дор хослон буй тул үнэхээрийн үзэсгэлэнт Мүжин асар хэмээн нэрийдмой." гэсэн мөртөд дурдсанчлан дөрвөн улирлын турш байгалийн үзэсгэлэн хараа булаадаг тул олон хүн энэ газрыг зорин ирдэг. Марисан эртний булш бүхий цогцолбор газартай адил хуримын зураг авдаг алдартай газрын нэг юм.

  • Байршил: Өмнөд Кёнсан аймаг, Хам-Ан сум, Ка-яа баг, Гуанжон тосгон 13(авто зогсоол)
4дэх гайхамшиг - Мүжин асрын дөрвөн улирал 1
4дэх гайхамшиг - Мүжин асрын дөрвөн улирал 2
4дэх гайхамшиг - Мүжин асрын дөрвөн улирал 3
4дэх гайхамшиг - Мүжин асрын дөрвөн улирал 4