5дахь гайхамшиг- Бадамлянхуа цэцгийн хүрээлэнгийн Арахуннён цэцэг
Сонсансансон цайзаас олдсон 700 жилийн өмнөх Курё улсын үеийн бадамлянхуа цэцгийн үрийг соёолуулан ургуулсан Арахуннён болон Кёнбүкгүн ордны цөөрөмд сэргээн ургуулсан Бопсүхуннён зэрэг төрөл бүрийн бадамлянхуа цэцэгсийг ойроос харах боломжтой газар юм.
Ара-Каяа хааны ордон байсан газрын урдхан талд баригдсан Бадамлянхуа цэцгийн хүрээлэн нь 700 жилийн өмнөх Курё улсын үеийн бадамлянхуа Арахуннён болон Кёнбүкгүн ордны цөөрөмд сэргээн ургуулсан, биеэ даан ургах чадвартай гэдэг нь албан ёсоор батлагдсан Бопсүхуннён зэрэг 50 гаруй төрлийн бадамлянхуа цэцгийг харах боломжтой газар.
Энэхүү цэцгийн хүрээлэн нь Хам-Аны алхахад тохиромжтой 11 замын нэгээр сонгогдсон бөгөөд амсхийх газар хангалттай их.
- Байршил: Өмнөд Кёнсан аймаг, Хам-Ан сум, Ка-яа баг, Духан тосгон 260-14(авто зогсоол)
- Арахуннён: 2009 оны 5-р сард Сонсансансон цайзын малтлагын үеэр олдсон бадамлянхуа цэцгийн үрийг соёолуулан ургуулсан бадамлянхуа цэцгийн нэр юм. Курё улсын үеийн бурхан багшийн хөрөгт(Тэнхва) дүрслэгдсэн цэцэгтэй яг адилхан бөгөөд удамшлын шинжилгээгээр 700 жилийн өмнөх Курё улсын сүүл үеийнх болох нь батлагдсан. Анхны хэлбэр нь Хам-Аны музейд хадгалагдаж байгаа бөгөөд Сонсансансон цайзад буцаан байрлуулахаар төлөвлөж байна.



