6дахь гайхамшиг

  • 공유 목록열기
    공유 목록닫기

6дахь гайхамшиг - Каннару эко цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон арвай

Нагдун голтой зэрэгцэн цэлийх өргөн талд орших Каннару эко цэцэрлэгт хүрээлэн сүүлийн үед нэлээн алдартай болсон бөгөөд машинтай аялагчдын буудаллах дуртай газар гэдгээрээ нэрд гарчээ.
Нагдун голтой зэрэгцэн цэлийх Хам-Ан Каннару эко цэцэрлэгт хүрээлэнд хавар цаг ирэхэд 420,000 метр квадрат талбайд ногоон арвай сугсалзан найгадаг бөгөөд үүнийг харсан хүмүүсийн сэтгэл хүртэл уужран тайвширдаг.
Цээнэ цэцгийн тойром мандлууд энд тэндгүй алаглаж, хаа сайгүй зураг авхуулахад тохиромжтой фото бүс байгуулсан болохоор хайртай дотнын хүмүүстэйгээ хамт цагийг зугаатай өнгөрөөх боломжтой.

  • Байршил : Өмнөд Кёнсан аймаг, Хам-Ан сум, Чилсо суурин, Ирюн тосгон 998(авто зогсоол)
  • Каннару машинтай аялагчдын зогсоол : Каннару эко цэцэрлэгт хүрээлэн дотор байрлах машинтай аялагчдын зогсоол нь чөлөөт цагаа зөв боловсон, зугаатай өнгөрүүлэх хүсэлтэй хүмүүст зориулан Хам-Ан сумаас байгуулсан олон нийтэд үйлчлэх задгай талбай юм. Аялагчдын зогсоолоос гадна алхах зам, унадаг дугуйн зам, хөл бөмбөгийн талбай, сагсны талбай, дугуйтай тэшүүрийн талбай зэрэг биеийн тамир, хөгжөөнт тоглоомын газрууд бий.
6дахь гайхамшиг - Каннару эко цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон арвай 1
6дахь гайхамшиг - Каннару эко цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон арвай 2
6дахь гайхамшиг - Каннару эко цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон арвай 3
6дахь гайхамшиг - Каннару эко цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон арвай 4