Бан-О уул

  • 공유 목록열기
    공유 목록닫기
Бан-О уул

Бан-О уул нь Хам-Ан сумын Гүнбүг суурин болон Жинжү хотын Жисү сууринг тусгаарладаг бөгөөд Үн уул ч гэж нэрлэгддэг. Бан-О уул нь Гуэбан уултай(451 метр) нуруугаар холбогддог бөгөөд тус хоёр уул руу хоёулан руу нь авирдаг зам бий. Үн уул ч гэж нэрлэгддэг энэхүү уулын оргил дээр гарвал Жири уул бүүр түүр харагдах бөгөөд зүүн урд зүгт нь Ёохан уул харагдана. Нурууны хормойгоос орой хүртлэх зайны 70 хувьд хүрэх орчим газар Үндэсний өвийн 159 дугаарт бүртгэгдсэн 5 метр өндөртэй аврага том Бан-О уулын хаданд сийлсэн бурхан Буддагийн хөшөө бий. Уул хэдийгээр өндөр биш ч энд тэндгүй хад чулуутай, нуруу нь тахир муруй тогтоцтой тул ууланд алхахын амтыг мэдрэх болно.

Байршил
  • Өмнөд Кёнсан аймаг, Хам-Ан сум, Гүнбүг суурин, Бангуг тосгон
Өндөр
  • 530метр
Аяллын маршрут
  • 1-р маршрут :Кадог тосгон(Намган түр амрах газар)→Бан-О уул(оргил)→Гуэбан уул→Осогжэ(7.85 км, зарцуулах хугацаа 5 цаг 10 минут)
  • 2-р маршрут :Жигуг→Юунхуа сүм→Бан-О уул(оргил)(1.5 км, зарцуулах хугацаа 1 цаг)
  • 3-р маршрут :Маэ сүмийн авто зогсоол→Бан-О уулын сийлмэл хөшөө→Бан-О уул(оргил)→Гадог тосгон(хуучин Намган түр амрах газар)(3.16 км, зарцуулах хугацаа 2 цаг)
  • 4-р маршрут :Харим тосгон→Бан-О уул(оргил)→Гадог тосгон(хуучин Намган түр амрах газар)( 4.22 км, зарцуулах хугацаа 3 цаг 10 минут)
  • 5-р маршрут :Вонбүг Сэжагуг→Бан-О уул(оргил)→Гадог тосгон(хуучин Намган түр амрах газар)( 7.03 км, зарцуулах хугацаа 4 цаг 40 минут)
  • 6-р маршрут :Осогжэ→Гуэбан уул→Бан-О уул(оргил)→Бан-О уулын сийлмэл хөшөө→Маэ сүмийн авто зогсоол(6.9 км, зарцуулах хугацаа 4 цаг 20 минут)